Танилцуулга

компани

Танилцуулга

Шинэболд компани нь 2005 оноос барилгын засвар, угсралт болон Уул уурхай, газар зохион байгуулалт болон барилгын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан болно. 2013 оноос эхлэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд төр, захиргааны байгууллага, ААНБ-уудтай хамтран ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 оны 3 сараас Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ болон сургалт судалгааны чиглэлээр ОБЕГ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Шинэболд компанийн дэргэдэх “ACCESS” сургалтын төвийг 2005 оны 05-р сарын 08-нд байгуулан сургалтын тусгай зөвшөөрөл авч Барилга угсралт болон уул уурхай, газар зохион байгуулалтын чиглэлийн сургалт судалгаа, Япон, англи, солонгос хэлний сургалт, Аж ахуй эрхлэлтийн сургалтыг явуулж байна. 2014 оны 05-р сарын 07-нд Барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. 2015 оны 05-р сарын 19-нд Уул уурхай, дэд бүтэц, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авч байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх, байгаль орчны зөвлөгөө өгөх, Байгаль хамгаалах болон гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр боловсруулах, Байгаль орчны мониторинг хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.