ГАМШГААС ХАМГААЛАХ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХЭД
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Объектын нэр, хаяг /албан ёсны/
- Объектын кадастрын зураг /объектоос 300 метрээс доошгүй радиусыг хамарсан/
- Барилгуудын зураг. Үүнд: /барилга, байгууламж тус бүрийн доорхи зургууд иж бүрнээр/
- Барилгын буюу архитектурын зураг
- Ажлын зураг
- Хийц бүтээцийн зураг
- Сангийн зураг
- Цахилгаан, холбоо дохиоллын зураг
- Барилга барьсан газрын геологийн дүгнэлт /барилга тус бүрийн/
- Ашиглалтанд орсон огноо: /барилга тус бүрийнх/, их засвар, өргөтгөл, шинэчлэл хийсэн талаар болон цахилгаан, холбоо дохиолол, сан техникийн шинэчлэл өөрчлөлт хийж байсан талаарх нарийвчилсан мэдээлэл.
- Барилгыг /барилга тус бүрийн/ бүхэлд нь оффисийн зориулалтаар ашигладаг эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, агуулахын зориулалтаар ашигладаг бол тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл /аль давхарт, хэдэн тоот өрөө, зааланд ямар үйлчилгээг ямар бодис, материал хэрэглэн явуулдаг, үйлдвэрлэлийн болон хадгалах т ехнологи, бодис материалын хэмжээ, технологоо хэр зэрэг баримталдаг, агуулахын салхивч, гэрэлтүүлэг, чийгшилийн байдал зэрэг стандарт шаардлагууд хэрхэн хангагдаж байгаа г.м аль болох олон тодорхой мэдээллийг бүрдүүлэх /.
- Үйл ажиллагаа явуулах эрхзүйн акт, зөвшөөрөл, дүгнэлт байгаа эсэх, байгаа бол үндэслэл, гэрчилгээний хуулбар
- Объектод нэгэн зэрэг байж болох хүмүүсийн багцаа тоог өдөр, шөнийн гэсэн 2 хувилбараар гаргах
- Хулгай, халдлагаас хамгаалах дохиоллын системд холбогдсон эсэх, холбогдсон бол ямар зарчмаар мэдээлдэг, хариу арга хэмжээг яаж хэрэгжүүлдэг, хэдэн онд ашиглаж эхэлсэн, одоогийн ажиллагааны байдал
- Галын дохиоллын болон гарл унтраах автомат системтэй эсэх, тэр нь ямар зарчмаар ажилладаг, ямар гал унтраах бодис материал хэрэглэдэг тухай
- Гамшиг осол тохиолдож байсан эсэх, ямар хэмжээнд , хичнээн төгрөгийн хохирол гарч байсан талаар
- Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын хангах талаар мэргэжлийн байгууллагаас явуулж байсан шалгалт, тэдгээрийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Гамшиг ослоос урьчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хор хохирлыг арилгах талаар хэрэгжүүлж байсан арга хэмжээ, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, энэ асуудлаар нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй эсэх, үр дүн нь ямар байгаа г.м
- Гамшиг осолтой тэмцэх талаар цаашид дэвшүүлж байгаа зорилт
- Уг объектын жилийн төсөв үүнээс гамшиг, осолтой тэмцэх ажиллагаанд хичнээнийг төсөвлөсөн, хичнээнийг заруулдаг талаарх бодит мэдээлэл
- Объектын талбарт өөрийн эзэмшлийн шатахуун түгээгүүр, авто зогсоол, гарааш, засварын газар, аж ахуйн бусад байгууламжууд байгаа эсэх, байгаа бол тухайн объектын /1-15 – д хамрагдах/ бүх мэдээлэл
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөө
- ХАБЭА- н дүрэм, журам, заавар
- Байгууллагын танилцуулга
- Байгууллагын онцлог
- Холбогдох стандартууд
- Шаардлагатай холбогдох хүмүүсийн утасны жагсаалт