МЭНДЧИЛГЭЭ
ЗАХИРАЛ Шатар БАЯРХҮҮ
Манай компанийн вебсайтад зочилж байгаа эрхэм зочин танд баярласнаа илэрхийлье. Манай компанитай хамтран ажилладаг эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье. Тус компани 2005 онд байгуулагдаж байсан бол одоо барилга угсралт, гадаад дотоодын хөдөлмөр зуучлал, сургалтын төв, баталгаат орчуулга, Байгаль орчны нөлөөллийн нөрийвчилсан үнэлгээ, гамшгийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн байр сууриа нэгэнт эзэлсэн аж ахуйн нэгжүүдийн нэг болжээ. Энэ хугацаанд бид ямагт “Үйлчлүүлэгч бол хаан”, “Чанар – бидний ажлын үр дүн” гэсэн зарчмуудыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Зах зээлийн харилцааны хатуу ширүүн өрсөлдөөн дунд цаг үргэлж биднийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн нийт хэрэглэгч, бизнесийн түншүүд та бүхэндээ талархлаа илэрхийлье.
Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.Хүндэтгэсэн
Шинэболд ХХК-ий ерөнхий захирал Ш.Баярхүү