Шинэболд компанийн дэргэдэх “ACCESS” хөдөлмөрийн бирж нь 2008 оны 05-р сарын 08-нд байгуулагдан ажил хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байна.
Мөн Япон улсад суралцах, мэргэжлээ дээшлүүлэх эсвэл ур чадвар эзэмшигч, дадлагажигчаар суралцах иргэлийг зуучилж Манай хөдөлмөрийн бирж нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
Дотоодын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ:
- Бүртгэл зуучлалын үйлчилгээ
- Ажилд зуучлах үйлчилгээ
- Мэдээлэл зөвөлгөө өгөх, ур чадварыг дээшлүүлэхэд туслах үйлчилгээ
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ
- Аж ахуй эрхлэх сургалт, зөвлөгөө үйлчилгээ
- Ажил олгогчид зориулсан үйлчилгээ
- Гадаад хөдөлмөр зуучлал, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ
Гадаадын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ:
- Япон улсын их дээд сургуульд суралцахад зуучлах, зөвлөх, мэдээлэл өгөх үйлчилгээ
- Япон улсад ур чадвар эзэмших, дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг зуучлах, зөвлөх, мэдээлэл өгөх үйлчилгээ
“ACCESS” хөдөлмөр зуучлалын хувийн албаны зорилго,зорилтууд
Зорилго:
Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллага тэдгээрийн шинэ, сул чөлөөтэй ажилын байрыг илрүүлэх, ирэлт, хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх, ажил хайгч иргэн бүрт хүрч үйлчлэн бүртгэлжүүлэх, тэдний хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажил санал болгох, зуучлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.
Зорилт:
- Ажил хайгч иргэдийг бүртгэлжүүлж, тэдэнд ажлын байрны мэдээллийг өгч, зуучлах
- Ур чадвар мэргэжил дээшлүүлэхэд нь зуучлан туслалцаа үзүүлэх
- Ажил олгогч байгууллагатай холбогдон ажил хайгч иргэдийн мэргэжил ур чадварт нийцсэн ажлын байрны захиалгыг аль болох олноор олох
- Ажлын байрны мэдээллийг цуглуулах олон арга хэлбэрийг сонгох
- Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг танилцуулах, зөвлөгөө өгөх
“ACCESS” Хөдөлмөрийн биржийн үйлчилгээний схем
Ажлын байрны мэдээлэл болон ажиллах хүчний мэдээлэл дээр тулгуурлан бүртгэлийн программын хайлтын тусгай аргачлалаар ажил ологчдод ажлын байрны шаардлагыг хангасан ажиллах хүч, ажил хайгчдад өөрийн хүсэлтэнд тохирох хувийг тооцон гаргаж зуучлал хийнэ.