Япон улсад асаргаа сувилгааны чиглэлээр ажиллах 8 дадлагажигч сонгогдлоо.
Япон улсын Осака мужид байрлах нийгэм халамжийн төвд манай Монгол улсын 8 дадлагажигч сонгогдлоо. Ажил олгогч байгууллагын сонгон шалгаруулах ярилцлага 2019.07.22 – нд амжилттай болж өндөрлөлөө. Нийт 12 дадлагажигч ярилцлаганд орсоноос 8 дадлагажигч маань сонгогдон 2019оны сүүлээр явахаар бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна.
Эдгээр сонгогдсон дадлагажигч нар маань Япон хэлэндээ шамдан суралцахын сацуу Асаргааны 6 долоо хоногийн хичээлд удахгүй хичээллэж эхэлнэ.
Мөн Н4, Н5 хэлний мэдлэгтэй 20-35 насны залуусыг асаргаа сувилгаа, хүнсний үйлдвэрийн чиглэлээр өдөр бүр бүртгэж байна. Асаргааны чиглэлээр 8 сард ярилцлага төлөвлөн манай компани ажиллаж байна.
Сонгогдсон 8 дадлагажигч