Япон улсын Осака мужид байрлах хүнсний үйлдвэрт дадлагажихаар ээлжит 11 дадлагажигч нар маань Япон улсыг зорилоо.
Япон улс руу ур чадвар эзэмшигч, дадлагажигчихаар ээлжит 11 эмэгтэй 2019.03.27 нд Япон улсыг зорилоо. 3 жил Хүнсний үйлдвэрт ажиллаж, япон хэлээ сураад, чөлөөт цагаараа Япон улсаар аялан ихийг сурч ихийг үзэж өөрсдийгөө хөгжүүлэн цаг хугацааг үнэтэй маш сайхан өнгөрүүлээрэй.
Ингээд нийт 26 дадлагажигч эмэгтэй Япон улсад ажиллаж байна. Нийт дадлагажигч нартаа амжилт хүсье. Япон хэлээ үргэлжлүүлэн маш сайн сураарай.
Мөн манай Аксэс-Сафа сургалтын төвийн япон хэлний шинэ анги 2019.03.25 нд эхэллээ. Шинэ ангидаа нэмэлт элсэлтүүдээ өдөр бүр авч байна.
Япон улс руу сурахаар болон ажиллахаар сонирхож буй иргэд та бүхэнд өдөр бүр зөвлөгөө мэдээлэл өгч байна.