Хүнсний үйлдвэрт ажиллахаар 18 дадлагажигч сонгогдлоо.
Япон улсын Оосака мужид байрлах хоолны хачир бэлтгэх хүсний үйлдвэрт 2017 оны 11 сард явсан 10 дадлагажигч үнэхээр сайн ажиллаж байгаатай уялдан энэ жил нэмэлтээр 18 эмэгтэй дадлагажигчийг авахаар ажлын хуваарь орж ирсэний дагуу 2018.06, 07 – р саруудад сонгон шалгаруулалт явагдаж 18 дадлагажигч сонгогдлоо.
Сонголт 2 үе шаттайгаар явагдлаа.
- Япон улсын хүлээн авагч байгууллагын ярилцлага
- Ажил олгогч байгууллагын сонгон шалгаруулах ярилцлага
Дээрх сонгогдсон дадлагажигч нарын эхний 8 дадлагажигч 2018 оны 10 сард, үлдсэн 10 дадлагажигч – 2018.11 – р сард явахаар төлөвлөгдөн бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна.
Сонгогдсон 18 дадлагажигч охидууддаа Япон улсын хоол хүнсний үйлдвэрт өөрсдийгөө хөгжүүлэн, ур чадвараа дээшлүүлэн, Япон хэл сурч илүү сайжруулахыг ерөөе.
Залуус бид эх орныхоо хөгжлийг хөтөлнө.