Япон улсын Хүнсний үйлдвэрт ажиллах 15 дадлагажигч нэмэлтээр сонгон шалгаруулж авна.
Япон улсын Оосака мужид байрлах хоолны хачир бэлтгэх хүсний үйлдвэрт 2017 оны 11 сард явсан 10 дадлагажигч охид үнэхээр ажиллаж байгаа болохоор нэмэлтээр 15 охин сонгон шалгаруулалтанд орон 2018 оны 11 сард явахаар төлөвлөгдөж байна.
Хоолны хачир бэлтгэх хүнсний үйлдвэрийн мах боловсруулах үйлдвэрт 15 дадлагажигч сонгон шалгаруулах эхний ярилцлага 2018.05.18- нд явагдана. Сонирхож байгаа иргэд ярилцлаганаас өмнө бүртгүүлж болно.
Ерөнхий тавигдах шаардлага:
-
- Элэгний В,С вирусгүй, архаг хууч өвчингүй
- 20-35 насныь эмэгтэй
- эелдэг найрсаг харилцаатай
- Элдэв муу зуршилгүй
- Зорилгодоо үнэнч, тууштай
- Хэрэгт төвөгт орж байгаагүй
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай
- Хүлээн авагч байгууллагын ярилцлага
- Ажил олгогч байгууллагын сонгон шалгаруулалт
Эдгээр 2 сонгон шалгаруулалтаар сонгогдсон иргэд эргэж буцалтгүйгээр 2018 оны 11 – р сарын 28 – нд явна.