Монгол Улсын Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу Япон Улсын жижиг, дунд үйлдвэр дээр ажиллаж, мэргэжлийн ур чадвартай эзэмшүүлэхтэй холбогдуулан Япон Улс руу илгээх , Монгол иргэдийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах хөтөлбөр юм.
Монгол Улсын иргэд нь Япон Улсад ажиллаж, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж, томилогдсон компанидаа ажиллаж, олсон мэдлэг, чадвараа бусдад заан өгч, туршлагаа хуваалцаж, мөн хувийн амьдралаа дээшлүүлэхийн зэрэгцээ бизнес эхлэх санхүүгийн эх үүсвэртэй болж ирэх явдалд энэхүү үйл ажиллагааны ач холбогдол оршино.
Иргэдээс бүрдүүлэх бичиг баримт, тавигдах шаардлага
Иргэд дараахь материал болон хуулбаруудыг эх хувьтай нь авчирна. Үүнд:
- Хувийн өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Боловсролын гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
- Гадаад паспорт / сунгалт хийгдсэн байх /
- Гэрлэлтийн баталгаа / гэрлэсэн бол /
- Ажил, мэргэжлийн үнэмлэх ба диплом
- Эцэг, эхийн болон өөрийн намтар /тус тусад нь өөрийн гараар бичих/
- 4 хувь цээж зураг /3х4/.
Иргэдэд дараахь шаардлага тавигдана. Үүнд:
- 20-35 насны эрэгтэй ба эмэгтэй
- Бие болон сэтгэцийн эрүүл мэнд сайн
- Батлан даагчтай байх
- Эцэг эх нь хариуцлагатай хүлээх эрх зүйн чадамжтай, илгээгч байгууллагатай харилцаа холбоотой байх
- Эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх
- 1 – с дээш жил мэргэжлээрээ ажилласан байх
- Эх орондоо буцаж ирээд томилогдсон компанидаа ажиллах
- Хувийн бизнес хийх хүсэл зорилготой байх
- Зан чанарын хувьд: Харилцааны соёлтой, өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй, аливаа зүйлд тэсвэртэй хүлээцтэй, үнэнч шударга, цаг баримталдаг, хувийн сахилга бат сайтай, багаар ажиллах болон хөдөлмөрийн чадвартай, хариуцлагатай, эрх зүйн чадамжтай иргэн байна.
Ур чадвар эзэмшсэн иргэд Эх орондоо буцаж ирэхэд дараахь ажлуудыг хийнэ.
- Компанитай байгуулсан бүх гэрээг дуусгавар болгож цуцлана.
- Япон Улсын Нийгмийн Даатгалын Газарт төлсөн шимтгэлээ буцаан авна.
- Томилолт авсан үйлдвэр, компанидаа үргэлжлүүлэн ажиллана.
- Мэргэжил боловсролоо дээшлүүлэн, үргэлжлүүлэн суралцана.
- Хувийн аж ахуй, бизнес эрхлэнэ.
- Байнгын эргэх холбоотой ажиллана.
Сонгон шалгаруулалтын журмын дагуу тэнцсэн иргэдийн бүрдүүлэх бичиг баримт ба бусад хийгдэх ажлууд
Сонгогдсон иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, Япон хэлний сургалтанд хамруулж, улмаар Японы жижиг, дунд үйлдвэрт хуваариласны дагуу материалыг бүрдүүлж Япон Улс руу илгээнэ.
Япон хэлний 6 сарын сургалтанд хамрагдаж байх явцад суралцагчдийн дараахь материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
- Эрүүл мэндийн үзлэгийн хариу
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Цагдаагийн Ерөнхий Газрын тодорхойлолт
- Ажлын газрын танилцуулга ба ажил байдлын тодорхойлолт
- Цалингийн тодорхойлолт
- Суралцагчийн гэрээ байгуулах
- Сургалтын төлбөр.