Манай ШИНЭБОЛД ХХК нь Япон улсын их дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэлийн нийт 4 сургуулийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
A. “ЧИНЗЭЙ ГАКҮИН” АХЛАХ СУРГУУЛЬ


Япон улсад суралцаж, өөрийгөө хөгжүүлж, давхар хэл сурах гэх мэт маш олон боломжийг нээн ахлах ангиа сургуулиа Япон улсад төгсөх боломжийг та бүхэндээ санал болгож байна. Япон улсын Нагасаки мужийн ахлах сургуульд суралцацгаая.
Япон болон Англи хэлээр суралцах боломжтой.
B. “ISI” Япон хэлний сургууль
Япон улсын Tokyo Takadanobaba, Tokyo IIebukuro, Gifu, Nagano мужуудад салбартай ISI сургуульд элсэн суралцах боломжтой. 100 гаруй орноос оюутнууд суралцдаг Японы шилдэг сургуулиудын нэг. Хүчин чадлын хувьд 2121 оюутны багтаамжтай. Таныг сурч боловсрох, ур чадвараа дээшлүүлэхэд бүх талаар нь тусалж дэмжих болно.
ISI – д суралцахад бүрдүүлэх бичиг баримт
- Намтар түүх /орчуулгатай хамт /
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувиар/орчуулгын хамт /
- Их дээд сургууль төгссөн дипломны хуулбар /орчуулгын хамт/
- Ажлын газрын тодорхойлолт /орчуулгын хамт/, /Цалин болон албан тушаал тусгагдсан байх/
- Япон хэлний сургалтанд 150 цаг сурсан байх – Сертификаттай
- Иргэний үнэмлэхний хуулбар /орчуулгын хамт/
- Гадаад паспортны хуулбар
- Батлан даагч ойрын хүн байх ёстой. /аав, ээж, ах дуу …/
- Банкны баталгаа /35-40 сая /
- БСШУЯамны тодорхойлолт /орчуулгын хамт /
C. KUMAMOTO FOREIGN LANGUAGE ACADEMY
Хамгийн хямд төлбөртэйгөөс гадна хувааж төлөх боломжийг олгодог сургууль юм. Энэ сургуульд элсэн орсоноор 1,6 – 2 жилээр суралцана. Ажлын байраар 100% хангана. Хажууханд байрладаг Бэнтоны үйлдвэрт ажиллуулна. Долоо хоногт 28 цаг ажиллана.
D. KOKORO COLLEGE
Япон улсын НАГАСАКИ мужид байрлал Кокоро коллежийн Япон хэлний бэлтгэлд 1,5 – 2 жил суралцааад цаашаа үргэлжлүүлээд 2 жил мэргэжил олгох сургууль руу элсэн орж нийт 4 жилээр суралцан төгсөөд Япон улсад үндсэн ажилтанаар ажиллах боломжтой.
2 жилийн анги 4 сард элсэлт авна.
- Анхан шат :Япон хэлний анхан шатны мэдлэг олгох( дүрэм, ханз, хэл зүй гэх мэт) , өдөр дутмын харилцан яриа эзэмших
- Дунд шат : Япон хэлний дунд шатны мэдлэг олгох( дүрэм, ханз, хэл зүй гэх мэт) , санал солилцох , ярих чадвар эзэмших
- Дээд шат 1 : Япон хэлний дээд шатны мэдлэг олгох, ахлах сургууль, их сургуульд элсэн орох хэмжээний хэлний мэдлэг эзэмших.
- Дээд шат 2 :Сонин телевиз уншиж,ойлгох хэмжээнд япон хэлний мэдлэг эзэмших. Харилцааны түвшинд япон хэлийг эзэмших , япон хэлний тувшин тогтоох шалгалтанд бэлдэх. Япон хэлний тувшин тогтоох шалгалтын N1, Гадаад оюутны шалгалтанд бэлдэх.
- Нийт 1420000 (2жил нийт төлбөр)
1,5 жилийн анги 10 сард элсэлт авна.
- Анхан шат :Япон хэлний анхан шатны мэдлэг олгох( дүрэм, ханз, хэл зүй гэх мэт) , өдөр дутмын харилцан яриа эзэмших
- Дунд шат : Япон хэлний дунд шатны мэдлэг олгох( дүрэм, ханз, хэл зүй гэх мэт) , санал солилцох , ярих чадвар эзэмших
- Дээд шат 1 : Япон хэлний дээд шатны мэдлэг олгох,их сургууль ахлах сургуульд элсэн орох хэмжээний хэлний мэдлэг эзэмших
- Нийт 1090000 ( 1,5 жил нийт төлбөр)
Сургуульд элсэн орох үндсэн шалгуур:
- 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
- Суралцах хугацаанд сургалтын төлбөр төлж чадахуйц батлан даагчтай байх
- Сургуульд элсэн ороход холбогдолтой бусад бичиг баримт
Цагийн ажил /Хуулинд заасны дагуу 7 хоногт 28 цаг хүртэл цагийн ажил хийх эрхтэй.Урт хугацааны амралтын үер 1 өдөрт 8 цаг хүртэл цагийн ажил хийх эрхтэй./ Цагийн ажил хийх төрөлд хязгаар бий.
Цагийн ажлын төрлүүд
- Эмнэлэг, асрамжын байгууллага, буудал ….. цэвэрлэгээ
- 24 цагийн дэлгүүр, супер маркет, ………бараа бутээгдэхүүн өрөх, үйлчилгээ
- Ресторан……………….. үйлчилгээ, тогооч, аяга таваг угаах
- Хүнсний үйлдвэр…………боловсруулалт гэх мэт.
Япон улсад 2 жилийн хэлний бэлтгэлээ төгсөөд доорх сургуулиудад Дэвшин суралцах боломжтой сургуулиуд
Токио хот
- Токиогийн нийгмийн халамжийн их сургууль
- Японы Үэрнэс спортын коллеж
- Накано бизнессийн сургууль
- Олон улсын хос бизнессийн сургууль
- Японы эдийн засгийн их сургууль
Чиба муж
- Олон улсын аялал, зочид буудал,хуримын зохион байгуулалт мэргэжлийн сургууль
Канагава муж
- Кашиваги минору мэргэжлийн сургууль
Хёого муж
- Кобэ олон улсын их сургууль
- Японы эдийн засгийн их сургууль
Миэ муж
- Ёоккайчи мэдээлэл , гадаад хэлний коллеж
Ибараки муж
- Тоокай соёл урлагийн коллеж
Айчи муж
- ELIC бизнес& төрийн албаны мэргэжлийн сургууль
- Сувилахуй , асаргаа & Нагояагийн бизнесийн коллеж
Гифу муж
- Тобуко мэргэжлийн сургууль
Оосака хот
- Эйр академи
- Сүндай аялал жуулчлал & гадаад хэл бизнесийн сургууль
Хирошима
- Япон Үэрнэс спортын коллеж
- Киби олон улсын их сургууль
Фүкүока муж
- Компьютерийн мэргэжлийн сургууль
- Оохарако авто машин & спорт мэргэжлийн сургууль
- Японы эдийн засгийн их сургууль (Фүкүока дахь хичээлийн байр)
- Олон улсын анимейшн коллеж
- Орио айшин богино хугацааны их сургууль
- Кооран охидын богино хугацааны их сургууль
Нагасаки муж
- Кокоро эрүүл мэнд нийгийн халамжийн сургууль
- Вэслиан их сургууль
- Нагасаки олон улсын их сургууль
Кагошима муж – Дай ичи аж үйлдвэрийн их сургууль
Күмамото муж – Кьюшү авто машин техникийн коллеж