ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ
Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний багт доктор–5, докторант- 2, магистр–3 зэрэгтэй мэргэжилтэнгүүд ажиллаж байна.
Хамтын ажиллагаатай байгууллагууд:
Дотоод хамтын ажиллагаа:
• Байгаль орчин аялал жуулчлалын яам
• Онцгой байдлын ерөнхий газар,
• Улсын мэргэжлийн хяналтын газар
• Цаг уур, орчны шинжилгээний газар
• Гамшиг судлалын хүрээлэн
• Ус цаг уур, орчны хүрээлэн
• Шинэболд ХХК
Гадаад хамтын ажиллагаа:
• Япон, БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайдын яамууд
• Австрал Улсын гамшгаас сэргийлэх холбоо
• Япон Улсын Зайнаас тандан судлах төв
Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв нь гамшгийн аюулаас хүн ам,мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээнд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн албадуудтай хамтран ажиллах, гамшигт нэрвэгсэдэд туслах зорилгоор 2015 онд байгуулагдсан ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
1. Гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн судалгаа, үнэлгээ, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
2. Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
3. Ижил төстэй чиг үүрэг бүхий Олон улсын болон гадаад орны байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллах;
4. Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх;
5. Гишүүнчлэлээ өргөжүүлж, орон нутагт салбар нэгжүүдийг байгуулах, гишүүдийн үүсгэл санаачлагыг дэмжих, үйл ажиллагааг нь дүгнэж, урамшуулах тогтолцоо бүрдүүлэх;
6. Байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, экологийн нөхөн сэргээлт хийх талаар төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын субьектүүдтэй харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
7. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал өгч оролцох, салбар нэгж болон бусад байгууллага иргэдээс санал, хүсэлт хүлээн авч зохих байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх;
8. Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх, ААНБ-ын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, тэдний бэлэн байдлыг хангахад зөвөлгөө өгөх.
I. Гамшгаас хамгаалах сургалт
– Шинэ анагаах ухааны дээд сургууль
– Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын авто бааз
– Пауэр бласт ХХК – Гачуурт ХХК
II. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ
– Монголросцветмет ХХК, Бор-Өндрийн үйлдвэр тэсрэх бодисын болон нефтийн агуулах
– Мера ХХК-ийн Тэсрэх бодисын үйлдвэр
– Эм Эл Цахиурт Овоо ХХК-ийн Төмрийн хүдрийн уурхай
– Хунт өгөөж ХХК
– Цемент шохой ХК-ийн Тэсрэх бодисын агуулах
– Пауэр бласт ХХК-ийн Тэсрэх бодисын үйлдвэр
– Максам ХХК-ийн Тэсрэх бодисын үйлдвэр, агуулах
– Давхар тэсрэлт ХХК-ийн Тэсрэх бодисын агуулах
– Эрхэт түнш ХХК – ийн тэсэлгээний материалын агуулах
– Мон лаа ХХК – ийн Элстэйн төмрийн хүдрийн уурхайн тэсэлгээний материалын агуулах
– Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум
– МН Жойн ХХК-ийн Тэсрэх материалын агуулах
– Фрийгүүд Эрин ХХК-ийн Тэсрэх материалын агуулах
– Юнигаз ХХК-ийн Хий цэнэглэх станц
– Их говь энержи ХХК-ийн тэсэлгээний материалын агуулах
– Тайншаншин Юань ХХК-ийн тэсрэх материалын агуулах
– Дулааны III цахилгаан станц ТӨХК
– Дулааны II цахилгаан станц ТӨХК
– Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК
– Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК
– Арева Майнс ХХК-ийн Зөөвч Овоо ураны орд
– Спэйшл Майнз ХХК – ийн Цагаан Цахирын алтны уурхай
– Дулааны IV цахилгаан станц ТӨХК
– Мөнхийн хаяа ХХК – ийн тэсрэх материалын агуулах
– Кемекс ХХК – ийн тэсрэх материалын агуулах
– Баянмандал зам ХХК-ийн тэсрэх материалын агуулах
– Маргад Энержи ХХК – ийн тэсрэх материалын агуулах
– Азот ХХК – ийн тэсэлгээний материалын агуулах
Одоогоор Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв нь 300 гаруй гишүүд, дэмжигчидтэй, Өвөрхангай, Булган аймгууд, Налайх дүүрэгт анхан шатны салбар нэгжүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.